И-мэйл хаяг

Холбоо барих

Хөвсгөл аймаг, Боловсрол Шинжлэх Ухааны газар

БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН

Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн арга зүй, технологи, сайн хичээл, багш ажилтны судалгааны ажил, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  бүтээлч ажил, сайн туршлагаас бүрдсэн шууд ашиглах боломжтой байгууллага болон багшийн тасралтгүй хөгжлийг хангахуйц бүтээлийн ЦАХИМ нэгдсэн сан юм.


Тухай

БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН

Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сургалтын үйл явцад илэрсэн багшийн сайн хичээл,   арга зүй, технологи, багш ажилтны судалгааны ажил  болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрээнд хэрэгжүүлсэн бүтээлч үйл, сайн туршлагыг салбарын хэмжээнд нийтийн хүртээл болгож, багшийн арга зүйн тасралтгүй хөгжлийг хангах, ажлын байрандаа хөгжих боломжийг нэмэгдүүлэх,  багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, багш нар харилцан туршлага судлах, хамтран хөгжих боломжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Иймд мэдээлэл харилцааны технологийн давуу талд суурилсан, хүн бүрт түгээх хүртээх боломжоор хангагдсан, боловсролын сайн туршлага үйл ажиллагааг нэгдмэл байдлаар төвлөрүүлэн түгээх тогтолцоо байх хэрэгцээ байна.